Сүхбаатар аймагт гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-27 12:00:19

Сүхбаатар аймгийн хэмжээний гэмт хэргийн гаралт буурах хандлагатай байгаа гэж удирдах ажилтны долоо хоног тутмын зөвлөлгөөний үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга Н. Лхагвасайхан өглөө.

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 312 буюу өнгөрөгч оны мөн үеийнхээс 1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 79 хувьтай буюу өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 2,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас иргэд, аж ахуй нэгжид 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсныг одоогийн байдлаар 78 хувьтай нөхөн барагдуулжээ.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үед Сонгуулийн хуулийг зөрчсөн тухай 50 гомдол мэдээлэл, орон нутгийн сонгуулийн хүрээнд 8 гомдол мэдээлэл ирснийг шалгаж байгаа юм байна.

Т. Одончимэг

関連ニュース