СЭЛЭНГЭ: Сэлэнгэ шүтээн 3 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-04 15:47:56

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан.


Үүнтэй холбогдуулан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын аймгийн эвентийг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, хамтаараа амьдрах соёлыг төлөвшүүлэх.


Цаашлаад байгаль орчныг хамгаалах, түүх, соёлын дурсгалт газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, сурталчлах зорилгоор Сэлэнгэ шүтээн үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Ханш нээх өдрөөр зохион байгуулдаг энэхүү уламжлалт үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших “Ээж мод”-нд зохион байгуулж байна.

 

Ханш нээх гэдэг нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог. Тиймээс хүмүүс бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж, амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай юм.

 

Мөн ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай юм. Тиймээс монголчууд энэ өдөр бурхан болоочдынхоо хойноос буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг байна.

 

Энэ үеэр орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, нийтийн хоолны үйлчилгээ, соёлын боловсролын хөтөлбөр, галын тахилга зэрэг үйл ажиллагаа болж байна.

 

関連ニュース