ДАРХАН-УУЛ: Хувь хүний орлогын татварын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Татварын орлогын гүйцэтгэл биелэлттэй байгаа нөхцөл байдалтай уялдуулан 2024 оны хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг энэ долоо хоногт олгохоор болжээ.
Иргэдийн худалдан авах, боломжит орлогыг нэмэгдүүлэхэд
анхаарч даваа, мягмар гарагт багтаан хувь хүний орлогын албан татварын буцаан
олголт хийхийг санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайханд аймгийн засаг
дарга үүрэг өглөө.
2024 оны орон сууцны зээлийн хөнгөлөлт, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдсан нийт 2265 иргэнд 3 тэрбум 980 сая төгрөгийг буцаан олгох юм.
Үүнээс орон
нутгийн зээлийн хөнгөлөлтөд 1735 татвар төлөгчид 3 тэрбум 637.6 сая төгрөг, сургалтын төлбөрийн
хөнгөлөлтөд 728 татварын
төлөгчид 344.6 сая
төгрөгийн буцаан олголт хийх материал иржээ.