ДАРХАН-УУЛ: Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-10 16:53:09

Дархан, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БТСГ хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.


Салбарын албан хаагчдын дунд спортын 7 төрөлт тэмцээний болон улсын зөвлөгөөний нээлт Дархан Юнайтед Арена цогцолборт өнөөдөр боллоо.




Уг үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 21 аймаг, 9 дүүргийн БТСГ, ҮШББСТ-ТӨҮГ  нийт 35 байгууллагын 650 гаруй албан хаагч оролцож байна.



Зөвлөгөөнөөр “Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалтын асуудал”, “Биеийн тамирын хөгжлийн асуудал”, “Спортын тэмцээн, наадам, олимпын бэлтгэл сургуулилт” сэдвээр гурван салбар хуралдаан болж, 13 илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэв.



Улсын зөвлөгөөн, спортын тэмцээн энэ сарын 10-12-нд болно.



 

関連ニュース