Зам тээврийн салбарт мэдээллийн технологи ашиглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЗТЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк зам тээврийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллана.
Энэхүү үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, инновацид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний ээлжид “Комик номоор дамжуулан хүүхдүүдийг замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох дадалд сургах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирлоо.
Мөн мэдээлэл болон дэвшилтэт технологид суурилсан ухаалаг шийдлийг нэвтрүүлж, зам тээврийн удирдлага, аюулгүй байдлыг сайжруулахад хиймэл оюун, блокчейн зэрэг шийдэл ашиглах юм.