Хонины ноосоор хийсэн чихмэл бүтээгдэхүүн олны анхаарлыг татаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Дэлхийн экспо-2025” Япон Улсын “Осака Кансай”-д дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улс “Монголын амар амгалан” “Pax Mongolica” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн 28 үзмэрийг дэлгэжээ. Мөн “Монтулга” компанийн хонины ноосоор хийсэн чихмэл хонь бүтээгдэхүүн олны анхаарлыг татсан байна.
“Дэлхийн экспо-2025”-д манай улсаас “Агни”, “Мэргэн тур”, “Энхжин сувинер“, “Хөх урлан“, “Сайн түмэн Кашимер“, “Түмэн сүлжээ”, “Ялгуун брэнд”, Мо Тү Өв (Оюун Ухааны музей) “Монгол Шуудан”, “JP Partners” компанийн “Галбирваас” брэнд оролцож, ГХЯ, Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, “Чингис хаан” үндэсний музей, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.
Уг үзэсгэлэнг одоогийн байдлаар 150 мянга гаруй хүн үзэж сонирхоод байна. Олон улсын энэхүү үзэсгэлэн “Бидний амьдралын хэв маягийг өөрчлөн бүтээх нь” уриан дор зургаан сар үргэлжлэх юм.