Сүрьеэгийн эрт илрүүлгийн чанарыг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дүүргийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулж, сүрьеэгийн илрүүлэг хийнэ.
Манай улс сүрьеэгийн илрүүлгийг 2028 онд 70 эмчилгээний амжилтыг 90 хувьд хүргэхээр зорьж байна. Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сан хамтран эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулна. Эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүрэгт эрт илрүүлэг хийнэ. Сүрьеэгийн масс илрүүлгийг явуулахдаа тархалтын өнөөгийн төлвийг тогтоох, тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад суурилан чадавхижуулах юм. ХӨСҮТ санхүүгийн болон техникийн үзүүлж байна.