“Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөгтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-21 10:10:03

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Хүннү Эйр” компани энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд Е195/Е2 төрлийн шинэ агаарын хөлгийг үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч эх орондоо авчирлаа.


Дунд оврын, орчин үеийн гэх тодотголтой уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, байгаль орчинд халгүй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад гадаад орчинд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талтай аж.


“Хүннү Эйр” компани энэ төрлийн агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нислэг үйлдэх чиглэлүүдийн зах зээлд гаргах суудлын тоог нэмэгдүүлэхээс гадна шинэ чиглэлд нислэг үйлдэх боломж нээж байгаа юм. 


Түүнчлэн шинэ үеийн Е195/Е2 агаарын хөлөг нь аюулгүй ажиллагааг бүрэн хангаснаараа онцлогтой.  



関連ニュース