Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-21 13:18:20

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн 54 суманд энэ сарын 14-20-нд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


ОБЕГ-ын төв, орон нутгийн алба хаагчид 6 иргэний амийг аварчээ. Дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь  хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь  биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байлаа. 

関連ニュース