Сери А-гийн бямба гаргийн тоглолтууд хойшилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ. 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /ТАСС/. Пап Францискийг оршуулах ёслол болохтой холбогдуулан хуваарь ёсоор 26-ны өдөр явагдах ёстой байсан Италийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 34 дүгээр тойргийн тоглолтуудыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Италийн Иргэний хамгаалалт, далай тэнгисийн хэрэг эрхэлсэн сайд Нелло Музумечи мэдэгдлээ.
Бямба гарагт Сери А-гийн дээд дивизионы Комо - Женоа, Интер – Рома, Лацио – Парма багуудын
хооронд гурван тоглолт болох ёстой байсан юм. football-italia цахим хуудсанд
бичсэнээр, Комо - Женоа, Лацио – Парма багуудын тоглолт ням эсвэл даваа гарагт
болж магадгүй бол Интер, Рома багууд Италийн цомын ба Аваргуудын лигийн
тэмцээнд оролцож байгаа учраас тоглолтыг товлоход хүндрэлтэй байгаа юм.
Мягмар гарагт болсон Италийн
засгийн газрын хуралдаанаас Ромын Пап Франциск таалал төгссөнтэй холбогдуулан 5
хоногийн гашуудал зарласан байна.
Өмнө нь мэдээлснээр, Ромын Пап Франциск
таалал төгссөнтэй холбогдуулан 21-ний даваа гарагт болох ёстой байсан 33 дугаар
тойргийн Торино - Удинезе, Кальяри - Фиорентина, Женоа - Лацио, Парма – Ювентус
багуудын тоглолтыг 23-ны өдөрт шилжүүлж хойшлуулсан юм.