ОРХОН: Эрдэнэт цогцолбор сургууль “Мика Монголиа” сургалтын төвтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Мика Монголиа” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээ нь сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш судлаачид, оюутан залуусыг Япон улсад богино болон урт хугацааны сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ юм.
Энэхүү гэрээг үзэглэснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүх түвшний суралцагчдыг Япон улсад мэргэжлийн чиглэлээр сурах, мэргэжлээ дээшлүүлэх, ажиллахад дэмжин туслах, Япон хэлний ба мэргэжлийн ур чадварын сургалтад тусгайлан бэлтгэх, цаашид хоёр улсын хооронд мэргэжилтнүүдийг солилцох чиглэлээр үр өгөөжтэй, урт хугацааны түншлэлийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.