Утааг бууруулах үр ашигтай, зардал багатай технологийн шийдлийг боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Энэтхэгийн Канпур хот дахь Технологийн хүрээлэнгийн Тогтвортой Эрчим хүчний инженерчлэлийн тэнхимийн профессор Ашиш Гарг, профессор Лалту Чандра нар Монгол Улсад 2025 оны дөрөвдүгээр сарын 20-24-нд айлчиллаа.
Төлөөлөгчид
БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацын хэлтсийн дарга А.Чинбат болон Агаарын
бохирдлыг бууруулах Үндэсний хорооны төлөөлөлтэй уулзаж, гэр хороололд ажиллаж,
нүүрсээр галладаг гэрийн зуухыг үзэж танилцан, дүн шинжилгээ хийв.
Тэд мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
хатагтай Матильда Димовска болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай
Доктор Сокорро Эскаланте нартай уулзав.
Профессорууд МУИС-д зохион байгуулсан уулзалтын
үеэр бохирдол болон байгаль орчны шинжлэх ухааны хэд хэдэн асуудлаар илтгэл
тавьсан юм.
Мөн тэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид
зочилж, лекц уншиж, утааг бууруулах талаар асуултуудад хариулав.
Төлөөлөгчид Энэтхэгт буцаж очмогц гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарах хорт утааг бууруулах үр ашигтай, зардал багатай технологийн шийдлийг боловсруулахаар төлөвлөжээ. Энэхүү загварыг Монголын нөхцөл байдалд тохируулан өөрчлөх аж.