ӨНӨӨДӨР: "Тогтвортой хөгжил ба менежментийн зөвлөх үйлчилгээний боломж ба эрсдэл" хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-25 07:14:26

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: "Тогтвортой хөгжил ба менежментийн зөвлөх үйлчилгээний боломж ба эрсдэл" хэлэлцүүлэг ХААН банкны Хаан теарт болно. 

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагынханд зориулсан хоёр дахь удаагийн чиглүүлэх сургалт Эмнести Интернэшлийн байранд болно. 

10:00 цагт: ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан “ХДХВ/ДОХ-ын талаар хариуцлагатай мэдээлэх нь” уулзалт, сургалт-грант олгох үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейн “Muse” кофе шопд болно. 

10:30 цагт: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулан эмч, багш нар, эцэг, эхчүүд Эрүүл мэндийн яамны А зааланд хэвлэлийн хурал хийнэ.

13:00 цагт: “2IP-2025” /Тү Ай Пи-2025/ Багш, судлаачдын шилдэг бүтээл танилцуулах үйл ажиллагаа  ШУТИС-д болно. 

14:00 цагт: “Монгол орны байгаль орчны тулгамдсан асуудлууд” сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болно. 


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн "Бий контемпорари" арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн "Бий контемпорари" арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 


Урлаг соёлын тоглолт:

-“Гэм зэм” постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.

-МУГЖ, уртын дуучин Б.Батцэцэглэн, МУСТА, уртын дуучин Б.Алтанжаргал нарын “Есөн эрдэнийн орон” ардын дууны  хамтарсан тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

-СТА Г.Алтанзул "Эрхэлмээрээ" тоглолт Соёлын төв өргөөнд болно.  


-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо болж байна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.

関連ニュース