Хилийн зарим боомтыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг авто замын зарим боомтыг түр хаана.
Тодруулбал, ОХУ-тай авто замаар хиллэдэг Ульхан, Боршоо, Арцсуурь, Тэс боомтыг тавдугаар сарын 1, 2, 3, 8, 9, 10-нд Ханх боомтыг мөн сарын 1, 2, 8, 9-нд, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг тавдугаар сарын 1, 2, 3, 31-нд түр хаах аж.