Баасан гарагт нийслэлд цэрэг татлага эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлсэн билээ.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-нд зохион байгуулах гэж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
Баянгол дүүргийн
цэрэг татлагын байр 96-р сургууль,
Баянзүрх дүүргийн
цэрэг татлагын байр 14-р сургууль,
Сүхбаатар
дүүргийн цэрэг татлагын байр 3-р
сургууль,
Сонгинохайрхан
дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
Чингэлтэй
дүүргийн цэрэг татлагын байр 5-р
сургууль,
Хан-Уул дүүргийн
цэрэг татлагын байр 34-р сургууль дээр
тус тус зохион байгуулна.