Боловсрол эзэмшихэд шаардлагатай дэмжих үйлчилгээг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-30 17:16:04

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа холбогдох албаныхантай “Хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол эзэмшихийг дэмжих чиг үүрэг бүхий төвийн дүрэм”-ийг сайжруулах талаар ярилцав.


Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай төрийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, үнэлгээ, мэдээллийн нэгдсэн санг бий болгох зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэлцсэн байна. 


Боловсрол, Эрүүл мэнд болон ГБХНХ-ын сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол эзэмшихийг дэмжих чиг үүрэг бүхий төвийн дүрэм”-д танхимын сургалтад тогтмол хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсрол эзэмшихэд нь шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг цогцоор үзүүлэх талаар тусгажээ.  

関連ニュース