Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-01 17:33:28

МЕХИКО, 2025 оны тавдугаар сарын 1 /France24/. Мехико хот Формула-1” ангиллын авто уралдааныг зохион байгуулах гэрээгээ сунгаснаар уг тэмцээнийг ирэх гурван жилийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. 


Формула-1” группийн гүйцэтгэх захирал Стефано Доменикали мэдэгдэхдээ, Мехикогийн Гран-При 2028 он хүртэл манай уралдааны нэг хэсэг хэвээр байх болно гэдгийг дуулгахдаа бид маш их баяртай байна гэв. 


Формула-1 бол эрч хүч, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл билээ. Мехико дахь хөгжөөн дэмжигчдийн ер бусын уур амьсгал нь манай тэмцээний хамгийн гайхалтай, эрч хүчтэй мөчүүдийн нэг байдаг гэж тэрбээр нэмж хэлжээ.


Мексикийн нийслэл бол "Формула-1"-ийн өлгий нутаг мөн гэж хотын дарга Клара Бругада цохон тэмдэглэсэн байна. Мехикогийн Гран-Пригээс 2025 онд 21 тэрбум песо буюу ойролцоогоор 1.1 тэрбум долларын орлого олох төлөвтэй байгааг мөн тэрбээр дурджээГран-При нь авто спорт сонирхогчдыг татахын сацуу манай хотын эдийн засгийг идэвхжүүлж, аялал жуулчлалын дэд бүтцийг бэхжүүлж, бидний бахархлыг төрүүлж байдаг гэж хотын дарга хэлсэн байна.


Мехико хот нь далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог бөгөөд сийрэг агаар нь турбо, хөргөлтийн систем, тоормос болон хурдаа авах зэрэгт нөлөөлдөг ажээ.


Формула-1” уралдаан 23 жил завсарласны эцэст 2015 оноос Мехико хот дахь ах дүү Родригесийн нэрэмжит уралдааны замд дахин явагдаж эхэлснээр Латин Америкийн энэ орны хөгжөөн дэмжигчдийг баярлуулж байв.


Энэ оны Мехикогийн Гранри тэмцээн 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.

 


関連ニュース