Снукер биллиардын ДАШТ-д түрүүлсэн анхны ази тамирчин - Жао Синьтун

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-06 11:53:52

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 6 /Xinhua/. Хятадын тамирчин Жао Синьтун даваа гарагт Уэльсийн ахмад тамирчин Марк Уильямсыг 18-12-оор буулган авснаар снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ түрүүлсэн анхны ази тамирчин боллоо.


“Түрүүлсэндээ итгэж чадахгүй байна. Зүүд мэт л санагдаж байна” гэж Жао сэтгэгдлээ хуваалцжээ. Бооцооны журмыг зөрчсөний улмаас 20 сараар эрхээ хасуулсны дараа өнгөрсөн есдүгээр сард их спортдоо эргэн ирсэн тэрбээр сонирхогчийн хувиар сонгон шалгаруулах дөрвөн тэмцээнд түрүүлснээр ДАШТ-т оролцох эрхээ авсан байна.   


Өдгөө 28 настай залуу ням гаргийн эхний хоёр тоглолтонд 11-6-гийн харьцаагаар давамгайлж, даваа гаргийн гурав дахь тоглолтын дараа 17-8-аар илүүрхжээ. “Ямар хүчтэй өрсөлдөгч вэ? Түүний тоглолтыг бишрэхээс аргагүй” гэж 50 настай М.Уильямс тоглолтын дараа хэлсэн байна.


Жао дараагийн улирлыг дэлхийн чансааны 11 дүгээр байраар эхлүүлнэ. Харин дэлхийн шилдэг 32-т есөн хятад тоглогч багтаж байна. Өмнө нь Дин Жуньхуй 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан анхны ази хүн болж байсан бөгөөд уг тоглолтод Английн тамирчин Марк Селбид хожигдож байв.

 


関連ニュース