АРХАНГАЙ: 75 сувилагч ахлах, тэргүүлэх зэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-14 16:48:11

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 478 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Үүний 301 нь сувилагч байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.


Архангай аймгийн хувьд 10000 хүн амд ноогдох сувилагчийн тоо 32.29 байдаг байна.


Сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс 81 нь ахлах, 31 нь тэргүүлэх зэрэгтэй бол нийт сувилагчийн 75 нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй байна.


Аймгийн хэмжээний 478 сувилагч, тусгай мэргэжилтний 156 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа ба 50 хувь нь 26 төрлөөр мэргэжил эзэмшжээ. Өөрөөр хэлбэл, Нэгдсэн эмнэлэгт 107 сувиалгч, 10 эх баригч, үлдсэн нь тусгай мэргэжилтэн байна. Тэдний 77 хувь нь залуу боловсон хүчин байгааг Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга З.Алтантовч хэлж байлаа.

関連ニュース