Сүхбаатар аймагт 11 сарын сүүлээр эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт шинэ сар гарсаар харьцангуй дулаан, салхины хурд 5-10 м/с байгаа хэдий ч энэ сарын 6-нд ихэнх нутгаар цас орж, салхины хурд 10-12 м/с болж ширүүснэ. Одоогоор агаарын температур 8-10 градус хүйтэн байгаа бол 11 дүгээр сарын 25-наас эхлэн эрс хүйтэрч өдөртөө 12-17 градус, шөнөдөө 20-25 градус хүрч хүйтэрнэ гэдгийг аймгийн УЦУОША-ны Цаг уурын хэлтсийн дарга Ц. Батхүү хэллээ.
Хур тунадасны хувьд олон жилийн дундаж орчим байх бөгөөд энэ сард ойролцоогоор 4-6 удаа хур тунадас, 5-7 удаа хүчтэй салхилж цасан шуурга шуурна. 11 дүгээр сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээс газар мөстөх магадлалтай тул малчид болон ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Т. Одончимэг