СЭЛЭНГЭ: “Дөл-2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Мандал сумын "Сүлд" тасаг шалгарлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-19 12:18:41

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын цогцолбор “Дөл-2025” тэмцээн энэ удаа Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүрээнд боллоо.

 

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн эх орончдыг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хүмүүжлийг олгодгоороо тэмцээний зорилго оршдог юм.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн 8 сумын 12 сургуулийн 150 гаруй хүүхэд оролцож, авхаалж сабаагаа сорилоо.

 

Ингээд тэмцээний тэргүүн байрт П.Бямбадорж захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг шалгарч, шилжин явах цом, туг, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Дэд байрт М.Төгөлдөр захирагчтай Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Бүргэдэй” тасаг, гутгаар байрт О.Төмөрхуяг захирагчтай Ерөнхий боловсролын сургуулийн "Фалконс" тасаг тус тус шалгарлаа.

 

Тусгай байрт Г.Тэмүүлэн захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Хөх чоно”,  Б.Дөлгөөн захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” тасаг тус тус шалгарлаа.

 

-Тэмцээний Тасгийн захирагчийн төрөлд Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн С.Дандаабаяр тасгийн захирагч,


-Жагсаалын үзүүлэх тоглолтын төрөлд П.Бямбадорж захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг,


-Гардан тулааны үзүүлэх тоглолтын төрөлд Б.Дөлгөөн захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” тасаг,


-Гранат шидэлтийн төрөлд Б.Дөлгөөн захирагчтай Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "Шонхор" тасаг,


-Буудлагын төрөлд Т.Түвшинтөгс захирагчтай Мандал Ерөнхий боловсролын сургуулийн “Дөл” тасаг,


-Химийн нормативын төрөлд У.Есөнмөнх захирагчтай Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Хар сүлд” тасаг,


-Гэрийн даалгаварын төрөлд Л.Тэмүүлэн захирагчтай Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Тэмүүлэл” тасаг,


-Галын бэлтгэлийн төрөлд Э.Мөнхжин захирагчтай Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Сүлд” тасаг,


-Цэргийн байр зүйн төрөлд Б.Мандах захирагчтай Мандал сумын Түнхэл тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн “Альфа” тасаг,


-Дрон нисгэгчийн төрөлд Ж.Лхагвасүрэн захирагчтай “Шонхорууд” тасгууд тус тус шалгарлаа.

 

Тэмцээний үеэр багууд биеийн хүч, ур чадвараа сорьж, цэргийн бэлтгэлийн төрөл бүрийн даалгаврыг хамтран гүйцэтгэж, багаар ажиллах, тэсвэр тэвчээр гаргах чадамжаа харуулсан нь тэмцээний ач холбогдол оршиж байлаа.