“ХЯНАЛТ” арга хэмжээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙАрхидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас “Хяналт” тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд хийсэн шалгалтаар Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах Хурх чандмань ХХК-ийн хүнсний захад лангуу түрээслэн ажилладаг эмэгтэйчүүд ажлын байранд архидан согтуурч байсан зөрчлийг илрүүлэн шалгаж хариуцлага тооцжээ. Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг архидалтаас сэргийлэх чиглэлээр шийдвэр гаргуулахаар аймгийн Засаг даргад санал хүргүүлээд байгаа аж.
Иймд иргэд та бүхэнд:
- Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байранд архидан согтуурахгүй, зохион байгуулалттай нийллэг цайллага хийхгүй байх,
- Ажлын цагаар болон ажил үүрэг гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй, архи уусан үедээ ажлын байрандаа орохгүй байх,
- Албаны дүрэмт хувцастай архидан согтуурахгүй байхыг САНУУЛЖ, - архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос сэргийлэхийг АНХААРУУЛЪЯ.
Хэнтий Д.Одонтунгалаг