БУЛГАН: Өнөөдрийн байдлаар 17.8 мянган га-д улаан буудай тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-23 11:58:16

Булган, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 2025 онд 52.1 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна.


Үүнээс улаан буудай 34.0 мянган га талбайд тариалах бөгөөд өнөөдрийн байдлаар 17.8 мянган га-д тариалж, явц 52.5 хувь, техникийн бэлэн байдал 91.0 хувьтай байна.


Аймгийн нийт газар нутгийн 56.7 хувь буюу 2764.0 мянган га талбай нь ХАА-н эдэлбэр газар байдаг.


Тус аймаг улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравдугаарт ордог.


Аймгийн хэмжээнд 88 аж ахуйн нэгж, 800 гаруй өрхийн тариаланчид ажиллаж байна. Жилд нэгжээс дунджаар 14.6 цн үр тариа, 110.0 цн төмс, 100 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 40.5 хувь, төмс, гурилаар 100 хувь хангаж байна.


関連ニュース