ТӨВ: Гэр бүлийн дартсын тэмцээнийг анх удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд 5 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлээрээ оролцох дартсын тэмцээнийг анх удаа зохион байгуулна.
Тэмцээнд аав, ээж, өвөө, эмээ, ах, эгчийн аль нэгэнтэй нь нэг баг болж орохдоо 12 болон түүнээс доош насны хүүхэдтэй оролцох юм.
Зэв дартсын клубийн тамирчин Д.Оюундашаас тодруулахад, Энэхүү
тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Гэр бүлээрээ
спортоор хичээллэх хүслийг нэмэгдүүлэх, хүүхдэд тэвчээртэй, зорилготой, зөв
хандлагатай болгоход дэмжлэг үзүүлэх нь энэхүү тэмцээний гол зорилго нь юм.
Дартс нь маш их алхалт хийдэг, мэдрэмж шаарддаг, хүн бүр хичээллэх
боломжтой спорт юм. Иймд тус спортоор гэр бүлийн гишүүн бүр хичээллээсэй гэж хүсэж тус тэмцээнийг зохиож
байна.