ТӨВ: Ахлах ангийн сурагчид соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-03 21:04:29

Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн ахлах ангийн 20 сурагч 5 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулсан солонгос хэлний цахим сургалт болон соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.


Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Пёнтек хотын “Пёнтек олон улсын харилцааны сан”-тай хамтран зохион байгуулсан юм.


Сурагчид солонгос хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна тус улсын түүх, уламжлал, орчин үеийн соёлын талаар илүү их ойлголт авч, соёлын харилцаагаа тэлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой байв.


Цахим хэлбэрээр зохион байгуулсан тус хөтөлбөр нь орон нутгийн сурагчдын хэл сурах идэвхийг нэмэгдүүлж, олон улсын харилцааны мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой ба хоёр орны залуусын харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал үйл ажиллагаа боллоо.

関連ニュース