ДОРНОГОВЬ: Нийт нутгаар зуншлага сайхан болох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-05 13:49:05

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Мандах, Сайхандулаан сумын ихэнх нутгаар, Алтанширээ сумын зүүн өмнөд хэсгээр дунд зэрэг бусад нутгаар хэвийн байна.


Мандах, Сайхандулаан сумын нутгаар зуншлага дунд, бусад нутгаар сайн байна.


Энэ хавар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цас, бороо орсноор газар чийг их авч, ногоо эрт ургажээ.


Тэр тусмаа нутгийн хойд хэсэг болох Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын нутгаар, мөн нутгийн өмнөд хэсэг Хатанбулаг,  Хөвсгөл, Улаанбадрах сумын нутгаар сайхан зунших төлөвтэй байна.      


関連ニュース