Барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд олон улсын туршлага судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-13 09:11:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. "Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага"  сургалт  өчигдрөөс эхэллээ.


Уг сургалт өнөөдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилнэ. Энэ үеэр Монгол Улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэх юм.


Сургалтаар Герман, Япон, Солонгос, Тайванийн барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна. Мөн метро системийн төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй байдал, барилгын шинэ техник, технологийн хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийг өчигдөр хэлэлцлээ.


Монголын барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан олон улсын шилдэг туршлагыг судалж, цаашдын бодлого, төсөл хөтөлбөртөө тусгах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.


関連ニュース