БУЛГАН: Малжуулах төсөлд 10 өрхийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-17 11:33:58

Булган, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын аварга малчид хамтран 4 өрхийг 60 толгой, 6 өрхийг 30 толгой малаар малжуулсан байна.


Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан малжуулах төслийн хүрээнд иргэдээс ирсэн 27 хүсэлтийг хүлээн авч удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлэн, 10 өрхийг сонгон малжуулах төсөлд хамруулж, эргэн төлөгдөх нөхцөлтэй 3 жилийн гэрээ байгууллаа.


Тус төсөл нь өрхийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааны түвшин дээшлүүлэх зорилготой юм. Энэ төсөлд огт малгүй болон цөөн малтай малчид, төрийн албан хаагч, залуу гэр бүл, орлого багатай иргэд хамрагдаж байна.






関連ニュース