Төслийн удирдах зөвлөл ажлаа танилцуулж,цаашдын зорилтоо тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-07 12:34:43

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2" төсөл 2013-2017 онуудад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд аймгийн ЗДТГ-ын дарга, Төслийн удирдах зөвлөлийн дарга Б.Ганболд, төслийн удирдагч С.Баяржаргал, Төслийн зөвлөх Клаудиа Осорио ажилтан А.Сосорбарам болон аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Удирдах зөвлөлийн хурлаар "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ-2" төслийн товч танилцуулгыг хийж, төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа үр дүнгийн мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын чиглэлийг ярилцлаа. 

Төсөл хэрэгжсэнээр дотуур байрны хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, багш, эцэг эх, хүүхдүүд хамтдаа эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэхэд хамтдаа гар бие оролцож, сургалтуудад хамрагдаж, залуучуудын дунд халдвар ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг шуурхай хүргэж ажилласан байна.

Уг төсөл нь 2017 оны сүүлээр дуусгавар болох байгаа бөгөөд төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, буруу дадал, хандлагыг бууруулах, анхан шатанд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, загвар эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн ихээхэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

                   А.Бямбасүрэн

関連ニュース