АРХАНГАЙ: Булган сумын 8000 га-д хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-20 11:23:05

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын ойн сан бүхий 8000 га талбайд ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар тэмцлийн ажил гүйцэтгэж байна.


Уг ажлыг “Гранд фрест", "Томас эйр" ХХК-иуд Архангай аймгийн БОГ, Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги хамтран гүйцэтгэж, Сумын байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллаж байна.


Мэргэжлийн байгууллагууд тус сумын Тамир, Баянбулаг багийн Урд могой, Хойд могой, Нарийн тээл, Дунд тээл, Их тээл, тамирын гол дагасан навчит ой зэрэг газруудад агаарын хөлгөөр микро биологийн аргаар тэмцэж байна.


Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж өдөрт 8-9 удаагийн нислэг үйлддэг ба нэг нислэгт 1 тонн бодисыг 300 га талбайд цацдаг байна.


Өнөөдрийн байдлаар Булган сумын 8000 га талбайд гүйцэтгэхээс 2600 га талбайд гүйцэтгэж, 5400 га талбайг 6 дугаар сарын 21-ний өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нийт ажлын гүйцэтгэл 66 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 



Мөн Ихтамир суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна. Ихтамир сумын Зуугийн эх, Улаан байц, Ханан гэх газарт "ЕБЛА" ХХК 490 га ойн сан бүхий талбайд хөнөөлт шавжийг устгах тэмцлийн ажил гүйцэтгэж, Ихтамир сумын Сум дундын ойн анги хяналт тавин ажиллаж байна.

 

Иймд тэмцлийн ажил хийсэн ойн сангийн талбайд 14 хоног мал бэлчээх, жимс түүж аялж зугаалахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.


関連ニュース