ХӨВСГӨЛ: Нөхөн сонгуульд 15.6 хувийн ирцтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-23 15:21:38

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд Хөвсгөл аймгийн иргэд 15.6 хувийн ирцтэй оролцлоо. 


Хөвсгөл аймагт Алаг-Эрдэнэ, Ханх, Цагаан-Үүр сумын ИТХ-ын тус бүр 1 тойрогт, тус бүр 1 мандат дээр нөхөн сонгууль боллоо.


Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бат-Ундрах нийт сонгогчийн 25.3 хувийн санал, Ханх сумын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч О.Эрдэнэбаяр нийт сонгогчийн 16.9 хувийн санал авчээ.


Мөн Цагаан-Үүр сумын ИТХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигч Д.Болор-Эрдэнэ нийт сонгогчийн 9.2 хувийн санал  авч тус аймгийн хэмжээнд нийтдээ 15.6 хувийн ирцтэй сумын ИТХ-ын нөхөн сонгуульд оролцлоо гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

関連ニュース