Нийт нутгийн 60 гаруй хувьд ургамал хэвийн ургажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас энэ сарын 20-нд гаргасан мэдээллээр, манай орны нийт нутгийн гурван хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн ганц нэг сумын нутгаар ургамал муу ургажээ.
Харин 61
хувьд буюу Архангай, Говьсүмбэрийн
нийт, Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Завхан, Хөвсгөл,
Өвөрхангай, Сэлэнгэ, Төв,Хэнтий, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс,
Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар буюу 36 хувьд нь ургамал дунд зэргийн ургасан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар
дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.8 градусаар дулаан, говийн нутгаар дунджаас
0.1- 3.9 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд
дунджийн орчим буюу түүнээс бага, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн
зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын цөөн сумын нутгаар дунджаас ахиу оржээ.