Охидын өдрийг тэмдэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 11:18:06

Сүхбаатар аймгийн Боловсрол соёлын газар, Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургууль, орон нутгийн “SB” телевиз хамтран “Охидын өдөр” арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ арга хэмжээний хүрээнд Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн ахлах ангийн охидуудтай аймгийн Нийтийн номын сангийн захирал М.Энэбиш уулзаж хувь хүний төлөвшил, мэргэжил сонголт, амжилтанд хүрэх алхам зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн байна.         

НҮБ-аас 10 дугаар сарын 9-ний өдрийг олон улсын Охидын өдөр болгон тунхаглаж жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол улс 2012 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон байна.

             Г.Сүхээ

関連ニュース