“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ.
Уг замыг энэ сарын 29-ний 22:00 цагт хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээх аж. Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.
Тус авто замаар
зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолоочдыг
бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.