Судалгаа: Цар тахлын улмаас тархи хөгшрөх явц түргэсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-07-24 11:57:01

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Тархи хөгшрөх явц нь COVID-19” цар тахлын үед вирусний халдвар аваагүй хүмүүсийн хувьд ч гэсэн илүү хурдацтай нэмэгдсэн болохыг хамгийн сүүлд хийсэн нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.   


Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19” цар тахлын оргил үеийн хөл хорио, айдас түгшүүр, тусгаарлалт нь хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд удаан хугацаанд нөлөө үзүүлж болзошгүйг тогтоосон байна.


Судлаачид тархины хөгшрөлтөд үзүүлэх цар тахал өвчнөөс үүдэлтэй нөлөөг тодорхойлохын тулд Их Британийн Биобанкны мэдээллийг ашиглан насанд хүрсэн 1000 орчим эрүүл хүний тархины зургийг судалжээ.


Ингэхэд тархи хөгшрөх үйл явц нь ахмад настнуудаас гадна эрэгтэйчүүд болон нийгмээс тусгаарлагдсан хүмүүст илэрхий тод ашиглагдсан бөгөөд ийм өөрчлөлт нь SARS-CoV-2-ын халдвараас үл хамааралтай байсан” гэж Nature Communications сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурдсан байна. Улмаар тархины хөгшрөлтөд халдвараас гадна нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг онцолжээ.


“Цар тахал нь халдварын шууд нөлөөнөөс гадна сэтгэц, нийгмийн стресс, нийгмийн хэв журам, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс зэргээс шалтгаалан тархины хөгшрөлтөд нөлөөлсөн байж болох юм, ялангуяа өндөр настан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд” хэмээн судалгаанд бичсэн байна.


Судалгаанаас үзэхэд цар тахлын үеэр халдвар авсан оролцогчдын танин мэдэхүйн чадвар, тухайлбал уян хатан байдал, мэдээллийг боловсруулах хурд зэрэг нь буурсан үзүүлэлттэй байснаас гадна халдвар аваагүй хэдий ч цар тахлыг туулсан оролцогчдод ч насжилттай холбоотой бууралт ажиглагджээ.


“Тархины хурдацтай хөгшрөлтийг бууруулахын тулд амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлсээс гадна эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах шаардлагатай байгааг бидний судалгааны үр дүн харуулж байна хэмээн судлаачид дүгнэсэн байна.

 


関連ニュース