Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-03 14:03:03

Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичиг, түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ.


Харин энэ сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн энэ сарын 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна.


БҮТ-ийн мэдээлснээр, өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах аж.



 

関連ニュース