Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-07-28 17:27:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.


Улсын болон Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсан төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийг 44 жил тасралтгүй удирдахдаа улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн гавьяатай билээ.


Түүний эрх барьсан жилүүдэд манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, 130 гаруй улстай дипломат, 60 гаруй улстай соёлын харилцаа тогтоосон түүхтэй.


Тэрбээр, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, соёл, урлаг, спорт гээд бүх салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байлаа.







関連ニュース