Японд 3900 гаруй иргэн ур чадвартай ажилтнаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-29 14:21:35

 Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  ГБХНХ-ын сайд Т.Аубакир Япон улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй уулзав.

 

Тэд манай улсын иргэдийг хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллаж, суралцан, эзэмшсэн ур чадвар, мэргэшлийн хүрээнд эх орондоо эргэн ирж ажиллахад дэмжихэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

 

ГБХНХ-ын сайд Т.Аубакир тэдний саналыг дэмжиж байгааг илэрхийлээд “Манай улсын залуус Япон улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж шинэ технологи, ур чадвар эзэмших, хөдөлмөрийн хандлага, төлөвшилд суралцах нь чухал ач холбогдолтойг”-г онцлов.  

 

Накашибэцү хотын үндсэн аж ахуй нь мал аж ахуй, сүү цагаан идээ боловсруулалт бөгөөд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа технологийн дэвшил, сүүний чанар, тоо хэмжээгээрээ Япон улсдаа тэргүүлдэг байна.


Манай улс Япон улстай ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 онд, учадвартай ажиллах хүчний зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2019 онд тус тус байгуулсан. Одоогоор ур чадварын дадлагажигч, ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах, улмаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллаж байна.


Ташрамд дурдахад, манай улсын 19 иргэн Накашибэцү хотод ажиллаж байна. 

関連ニュース