ХӨВСГӨЛ: "Чонжү-Мөрөн" олон улсын 2 дахь нислэг маргааш бууна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-08-01 15:58:49

Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 1 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Мөрөн олон улсын нисэх буудал  "Чонжү-Мөрөн"  олон улсын анхны нислэгийг  7 дугаар сарын 29-нд амжилттай хүлээн авсан.


Хоёр дахь нислэг маргааш Мөрөн хотод бууна.

Хоёр  улсыг холбосон энэ нислэг ойролцоогоор 4 гаруй цаг үргэлжлэх бөгөөд Монгол Улсыг зорих аялагчдын зардал болон цагийг хэмнэж, аялах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.


Мөн дотоодын нисэх буудлууд олон улсын шууд нислэг авах, нислэг ихтэй зуны улиралд олон улсын нисэх буудлын ачааллыг багасгах боломжийг нээхээс гадна тус аймгийн аялал жуулчлалын хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.





 

 

関連ニュース