ДАРХАН-УУЛ: Сурагчийн тоо 964 хүүхдээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-22 16:52:12

Дархан,  2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн боловсролын газраас энэ хичээлийн жилийн бэлтгэл байдалтай холбогдуулан тоон мэдээллийг хүргэж байна. Тухайлбал 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 27 сургуульд  28147 хүүхэд суралцах төлөвтэй урьдчилсан судалгаа гарчээ. Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал 964 хүүхдээр нэмэгдсэн байна.



Төрийн өмчийн 18  сургуульд 25232 сурагч 1064  багш, 514 ажилтан ажиллах бол төрийн бус өмчийн найман сургуульд 2915 сурагч, 234 багш, 124 ажилтантай, насан туршийн суралцахуйн нэг төв 13 багш долоон ажилтантай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ.




Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд 8643 хүүхэд суралцах судалгаа гарчээ. Энэ хичээлийн жил нийт төр, хувийн хэвшлийн 40 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг цэцэрлэг татан буугдсан байна.


Төрийн өмчийн 31 цэцэрлэгт 7768  хүүхэд, 298 багш, 271 туслах багш,  457  ажилтантай, төрийн бус өмчийн зургаан цэцэрлэгт 420 хүүхэд, 23  багш, 22 туслах багш, 32 ажилтантай, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяаны гурван цэцэрлэгт 455 хүүхэд, 18  багш, 18 туслах багш, 21 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах ажээ.




Их, дээд, мэргэжлийн  найман сургуульд нийт 6363  оюутан,  356 багш, 238  ажилтантай  ажиллах судалгаа гарчээ.



2025-2026 оны хичээлийн жилд хоёр настай 2151 хүүхэд шинээр элсэх бол нэгдүгээр ангид 2600 орчим хүүхэд шинээр элсэх төлөвтэй байна.


Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл энэ сарын арванхоёрны өдөр эхэлсэн бөгөөд бүртгэл 50 орчим хувьтай үргэлжилж байна. Бүртгэл наймдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бол түр оршин суугч иргэдийн зургаан настнуудыг 25-ны өдөр тухайн багийн хамран сургах тойргийн сургуульд биеэр очиж бүртгүүлэх ажээ.


Өнөөдрийн байдлаар Шарын гол сумын хоёр болон зургаадугаар сургуульд тус бүр нэг бага ангийн багш дутагдалтай байгаа бол бусад сургуулиудад бага боловсролын багш бүрэн хангагджээ.

関連ニュース