Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-03 10:23:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байгаа тухай Цаг уурын байгууллагаас мэдээлжээ


Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булганы цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.


Өнгөрсөн 10 хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.0 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 95 гаруй хувьд дунджаас ахиу Ховд, Дундговь, Өмнөговийн цөөн сумын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.


関連ニュース