АРХАНГАЙ: Бэлчээрийн даац 16 хувиар сэргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-04 14:55:59

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг гаргажээ. Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй, 53.9 хувьд хэтэрч гарсан нь өмнөх жилээс 16 хувиар бэлчээрийн даац сэргэсэн мэдээ гарчээ.

 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс задалж үзвэл нийт нутгийн 13.6 хувьд бэлчээрийн нөөцтэй, 32.4 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 48.9 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 5.0 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 0.1 хувьд даац олон дахин хэтэрсэн байгаа юм.

 

2024 оны нэгдүгээр сарын мэдээллээр өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 30 гаруй хувьд хүрэлцээтэй, 70 орчим хувьд нь хэтэрч гарсан дүн байжээ.

 

Өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдлийг тооцож ажиллахыг холбогдох газруудад мэдээллээ.  

関連ニュース