УВС: Уулаараа цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-нд нутгийн зүүн болон хойд хэсгээр, 11-12-нд ихэнх
нутгаар, 14-нд зарим газраар бороо, уулаараа цас орно хэмээн аймгийн Ус цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.
Салхи 12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Уулархаг
нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 5-10
градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бөгөөд маргаашаас ихэнх нутгаар сэрүү орно.
Өчигдөр Тэс суманд 21 мм, Баруунтуруун, Цагаанхайрханд 4 мм,
Өндөрхангайд 2.5 мм, Сагил, Түргэнд 2 мм, Зүүнговь, Хяргас сумдад 1 мм,
Улаангомд 0.8 мм, Малчинд 0.4 мм, Завханд 0.2 мм,
Наранбулаг, Өмнөговьд 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхи нийт
нутгаар секундэд 2-10 метр, Наранбулаг, Малчин, Баруунтуруун, Өмнөговь сумдад
секундэд 9-10 метр хүрч ширүүсжээ.
Өдөртөө нийт
нутгаар 10-20 градус, шөнөдөө 2-9 градус,
хөрсөндөө 0-8 градус дулаан байна.
Өндөрхангай,
Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдад
түймрийн эрсдэл бага, харин Малчин, Давст, Зүүнхангай сумдад дунд,
бусад сумын нутгаар их буюу аюултай зэрэгт байна.