ДОРНОД: Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхагласан гавьяатан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-12 20:28:57

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Д.Цэвэгмид агсан бол Монгол Улсын тусгаар тогтнолыг НҮБ-ын индэр дээрээс тунхаглаж, түүхэн үйлс бүтээсэн эрхэм юм. Өнөөдөр Дондогийн Цэвэгмид агсны мэндэлсний 110 жилийн ойн хүндэтгэлийн хурал Чойбалсан хотод боллоо.

Хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Д.Цэвэгмид агсны хүү төрийн шагналт уран барималч Ц.Амгалан, Баяндун сумын удирдлага, тус сумын Улаанбаатар болон Чойбалсан хот дахь нутгийн зөвлөл, МУИС, МУБИС-ийн багш, эрдэмтэн судлаачид оролцсон юм.


Түүх сөхвөл, Д.Цэвэгмид агсан 1915 онд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны гавьяат багш, эрдэмтэн зохиолч, биологийн ухааны доктор хүн байжээ.  Одоогоос 62 жилийн өмнө Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлийг тухайн үеийн Гадаад харилцааны яамны 1 дүгээр орлогч сайд Д.Цэвэгмидээр ахлуулсан баг бүрэлдэхүүн өргөн барьж, манай улс дэлхий нийтэд тусгаар тогтносон бүрэн улс болсныг хүлээн зөвшөөрүүлсэн түүхтэй. 


関連ニュース