СҮХБААТАР: Аврагч нохой Мики 10 нас хүрээд "тэтгэвэр"-тээ гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-22 09:53:21

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ОБГ-ын эрэн хайх аврах салбарын арвагч нохой Мики 2019 оноос хойш энэ албанд үүрэг гүйцэтгэж байна. Мики одоо найман настай бөгөөд 10 нас хүрээд тэтгэвэртээ гарна.


Уснаас эрэн хайх болон цас, шороон шуурга зэрэг цаг агаарын онцгой нөхцөлд эрэн хайх үүргийг Мики гүйцэтгэдэг. Хамгийн сүлд тэрээр өнгөрсөн өвөл Уулбаян суманд цасанд төөрсөн 32 настай эрэгтэйг 48 цагийн турш хайж эсэн мэнд олжээ.



Микиг гардан сургаж, байнгын асаргааг хийдэг хүн бол ОБГ-ын аврагч, ахлах ахлагч Н.Наранцогт юм.


Бид хоёр хамт байгаад зургаан жил болж байна. Байнга дагаж явна. Намайг эзгүйд өрөөнөөс салдаггүй гэсэн. Би ч ийш тийш явахаараа гэрийнхнээсээ дутахгүй Микигээ санадаг. Анх ирэхэд нь л би сургаж, дагуулсан болохоор өөр хүний үгэнд ордоггүй юм. Ер нь тэгээд нохой сургана гэдэг арчилгаанаас эхэлдэг. Хоолыг нь тохируулж, усанд сайн оруулахгүй бол охин нохой учир үс их хаядаг. Мики өдөрт хоёр удаа хооллодог. Тухайн өдрийнх нь хоолыг ч би сонгож тааруулж өгдөг. Нохой маань удахгүй тэтгэвэртээ гарна. Бие биедээ ижилдэн дассан болохоор тухайн үед яаж салахаа мэдэхгүй л байна хэмээн тэрээр ярилаа. 

関連ニュース