ӨНӨӨДӨР: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-29 07:46:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


09:30 цагт: “Цахим эрин үе дэх хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь” хэлэлцүүлэг Авлигатай тэмцэх газарт болно.

10:00 цагт: Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хурал НОБГ-т болно.

13:30 цагт: Төсвийн байнгын хорооноос “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг “Төрийн ордон”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

-Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна.


Хилийн чанадад:

-Тринадад ба Тобагод 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.

-Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.

-Гүржийн Тбилиси хотод холимог тулааны ДАШТ үргэлжилж байна. 

関連ニュース