“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээний аваргууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-10-06 14:36:54

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын Улсын хороотой хамтран зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа.

 

Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдад хандан хэлэхдээ, “Энэхүү тэмцээнд оролцсон нийт сурагчид 13-15 настай байгаа нь тун удахгүй Та бүхний дундаас Монголын нэрийг дэлхийн хөл бөмбөгийн дэвжээнд гаргах том тамирчид төрөн гарах боломж гэж үзэн Боловсролын яам сурагчдаа дэмжин, ирээдүйн Монголын нэрийг цуурайтуулах тамирчнаа дэмжихийн тулд хамтран ажиллана” хэмээн онцоллоо.

 

МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Монголчуудын хайрладаг, бахархдаг, даган дуурайдаг алдарт тамирчид та бүхний дундаас төрнө гэж бүрэн итгэж байна. Мөн спортоор дамжуулан хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар оюун ухааны хувьд эрүүл саруул, тэвчээр тэнхээтэй монгол улсын иргэдийг бэлтгэж буй үйл хэрэг юм” гэлээ.

 

Тэмцээний аваргуудыг танилцуулж байна.

Охид – 13 насны ангилал

1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль

2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль

3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль

4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль

Охид – 15 насны ангилал

1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль

2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль

3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль

4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль

Хөвгүүд – 13 насны ангилал

1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль

2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль

3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль

4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль

Хөвгүүд – 15 насны ангилал

1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль

2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль

3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль

 

Тус тэмцээнд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан 54 багийн 3500 гаруй сурагч оролцсон юм.







関連ニュース