MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ЗАВХАН: Нэр бүхий 5 булгийн эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-08 13:19:36

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн таван суманд булгийн эхийг хашиж, усны дээжид судалгаа хийжээ.


АДАПТ төсөл болон орон нутгийн санхүүгийн дэмжлэгээр Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Цэцэн-Уул, Их-Уул сумдад булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хийж дууслаа.


Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас дээрх сумдын булгийн усны дээж, судалгаа, дата мэдээлэлд хянан баталгаажуулалтыг хийсэн байна.

Судалгаагаар булгийн усны pH нь 6.81- 9.34,  ундарга нь 0.6-4л/сек, урсгалын хурд нь  0.3-1.4м/сек байна. Усны цахилгаан дамжуулах чанар 156-216 sm, булингаршилт 0.77-1.79,  гүн нь 1.2 см-15 см байна.
Дээрх үзүүлэлтээс үзэхэд, эдгээр булгийн усны чанар, булингаршилт стандарт хэвийн байна. Ер нь булаг, шандын эхийг хашиж хамгаалах нь байгаль экологи талаасаа чухал ажил юм. Булгийн эхийг хашиж, хамгаалснаар ундарга нэмэгдэх, урсац задгайрч урсах тусам мал, зэрлэг амьтдын усан хангамж сайжрах нөхцөл бүрдэх юм.


Энэ мэтчилэн ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя, хамтран ажиллая хэмээн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 


関連ニュース