MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ДАРХАН-УУЛ: Улаанбуудайн хураалт 54 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-08 13:54:23

Дархан, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд улаанбуудайн хураалт 54 хувьтай үргэлжилж байна. Есдүгээр сарын 10-ны өдөр бөгөөд ургацын болц, цаг агаарын байдал ургац хураалтын ажилд нөлөөлж байна гэж салбарынхан хэлж байна.



Өнөөдрийн байдлаар улаанбуудайн ангилан хадах ажил 294 га, цайруулалт 294 га, шууд хураалт 5005.5 га талбайд хийж нийт 5299.5 га хураалт хийгджээ. Төмс 138.5 га талбайн хураалт хийгдэж 70 хувьтай үргэлжилж байгаа бол хүнсний ногооны 832 га талбайн хураалт хийж 63 хувьтай байна.


Энэ жилийн 12722.3 га талбайд улаан буудай, 199.5 га талбайд төмс, 1326.7 га талбайд хүнсний ногоо тариалжээ.

関連ニュース