ДОРНОД: Зөвхөн Африк тивд амьдардаг өрөвтас Чух нуурын орчимд үзэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Чух шувуу судлалын суурингийн хамт олон энэ зун судалгааныхаа үеэр аварга том өрөвтас шувууг Улз голын хөндийд олж харжээ.
Marabou Stork Leptoptilos Crumeifer хэмээх нэгэн төрлийн энэхүү өрөвтас 1.5 м өндөр, 9 кг жинтэй, далавчаа дэлгэхэд 3.7 м хүрдэг. Зөвхөн Африк тивд тархан амьдардаг, нүүдэггүй буюу суурин амьдралтай шувуу юм.
Судлаачид энэ шувууг Хятадын амьтны хүрээлэнгээс
байгальд суллагдсан эсвэл алдагдсан байх магадлалтай гэж үзэж байна.